Урбанекаар овоглосон Б.Лхагважав МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буусан нэгэн. Улс төрд хэдэнтээ үзэж, амжилт олоогүй тэрээр аливаа асуудлыг "Улс төржүүлэхдээ” гарамгай. Тэгвэл тэрээр жимс, ногооны салбараасаа гэнэт барилгын салбар руу орчихлоо. 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тэрээр "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын даргын албан тушаалд томилогджээ.
Монголчуудад бусдын хоолыг булааж, өөрөө хөлжих сэтгэл үгүй. Гэтэл ТББ-ын шинэ дарга Б.Лхагважав ийм санаачлага гаргаад зогсох хэвлэл мэдээллийн хэрэгслээр "бахдан” ярьж байна.
Цар тахлын энэ үед хувийн хэвшил зогсонг байдалд орж, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ арай ч бусдын хоолыг булааж өөрсдөө "Амьд үлдэх” адгийн арга хэрэглэх дээрээ тулаагүй нь лавтай. Хувийн хэвшлийнхэн бусдын хоолыг булаах бус бодлогын дэмжлэгийг л тэд хүсэж байгаа.