Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын шав тавилаа



Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль үйл ажиллагаагаа өргөтгөхөөр 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын шав тавилаа.
Тус сургууль нийт 920 гаруй хүүхдийн багтаамжтай хэдий ч одоогийн байдлаар 1900 орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Тиймээс анги танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах, багш нарын ажиллах нөхцөл боломжийг бий болгох, сурагчдын сурч боловсрох орчныг сайжруулах зорилгоор дээрх барилгын ажлыг эхэлсэн гэж сургуулийн захирал Д.Цэрэнлхам  мэдээлэв.

Туссургууль нь Монгол Улсын хэмжээнд байдаг үндэсний лаборатори сургуулийн нэгюм. Сургуулийн барилгыг улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Жинсийн орой" ХХК гүйцэтгэж ирэх оны наймдугаар сарын 21-нд хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ