Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ковид-19" халдвар бүртгэгдээгүй 14 сумаас 808 иргэн зорчих хөдөлгөөнд оролцжээ


Сэлэнгэ аймгийн хэмжээнд Алтанбулаг, Мандал, Сүхбаатараас бусад суманд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны үндсэн дээр эхлүүлсэн шийдвэр хэвээр үргэлжилж байна.

12 дугаар сарын 8-ны байдлаар Сэлэнгэ аймгийн эрүүл бүс гэгдэх коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй 14 сумаас нийт 808 иргэн Улаанбаатар болоод бусад орон нутагт зорчихоор хөдөлгөөнд оролцжээ. Дээрх сумдын иргэд хөдөлгөөнд оролцохдоо цэгүүдэд очиж түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж зорчих хөдөлгөөнд оролцох юм.

Түргэвчилсэн оношлуурын цэгүүд Шаамар-6, Ерөө, Хушаат, Жавхлант, Сайхан, Баруунбүрэн, Мандал, Баянгол сумын бүсчилсэн цэгүүдэд байрлаж байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойрын 1477, дам862 нийт 2337 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд 13тусгаарлалтын байранд 163 иргэн байгаа аж. Түүнчлэн халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 18.8мянган иргэнийг, бусад суманд 16.2 мянган иргэнийг хамруулжээ.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ