Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гүнжийн аяга, зүү хуруувчны хайрцаг

Соёлын яамнаас уриалж буй "Цахим орчинд соёл түгээе - Би хариуцлагатай иргэн” аянд Төв аймгийн музей нэгдэж ховор нандин дурсгалт үзмэрүүдээсээ дээжлэн цувралаар хүргэж байна. 
Энэ удаад Гүнжийн сүм болон Хичээнгүй Амарлингуй улсын гүнжтэй холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйлийн талаар хүргэж байгаа билээ. Төв аймгийн музей болон Монголын үндэсний музейн сан хөмрөгт Гүнж болон Гүнжийн сүмтэй холбогдолтой эд хэрэглэл, барилгын тоосго, дээврийн хөх ваар, хадаас зэрэг хадгалагдаж буй. Үүнээс энэ удаад онцлон танилцуулах үзмэр бол Гүнжийн аяга, зүү хуруувчны хайрцаг юм. Аймгийн музейд 1989 онд "Зүү хуруувчны хайрцаг" нэртэй бүртгэгдсэн бөгөөд Судлаач З.Оюунбилэг, Ж. Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номд “Зүү утасны сав”-ыг Чингисийн үеийн цайны сав болохыг судалгаагаар тогтоосон.

Гүнжийн аяганы өндөр нь 5.4см, диаметр нь 10.5 см бол Гүнжийн зүү утасны савны өндөр нь 8 см диаметр нь 7.6см хэмжээтэй бөгөөд тус үзмэрийг зэс паалан материалаар урласан аж. 
Ташрамд, Гүнжийн сүм нь  Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг. Гүнжийн бунхны цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 17-р зууны үеэс нутгийнхан нь Гүнжийн сүм хэмээн нэрлэжээ.

Б.Ренчин “Баруун баянгийн хурал” хэмээн тэмдэглэсэн нь хожим 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр энэ сүмд тахилч лам байх тэр цаг үед “Баруун баянгийн хурал” хэмээн нэрлэж байсантай холбоотой. “Баруун баян” хэмээсэн нь тухайн орчны газар нутгийн мартагдаж хуучирсан нэр болов уу. Энэ сүмийн барилга 18-р зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг анх 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авчээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ