Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутаг буцах иргэдийн шинжилгээ авах ажлыг яамдын ТНБД нар зохион байгуулж байна

Улаанбаатар болон хөдөө орон нутагт гацсан иргэдийг ирэх мягмар гаригаас буюу арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж нутаг буцаахаар болсон. Нутаг буцах иргэд зайлшгүй шинжилгээ өгөх ёстой тул шинжилгээ авах ажлыг өнөөдрөөс дүүргүүдэд зохион байгуулж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулж байна. Учир нь шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд бөөгнөрөл үүсгэж, нэг нэгэнтэйгээ наалдах нь холгүй зогссон нь халдварын тархалтын нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй байна гэж иргэд шүүмжилж байгаа юм. 
Энэхүү хариуцлагатай ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг УОК-оос байгуулсан байдаг. Тодруулбал, орон нутаг буцах иргэдийн шинжилгээ авахаас эхлүүлээд нутаг буцах хүртэлх бүх ажлыг яамдын ТНБД нар зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, УОК-оос ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийг томилж, уг ажлын хэсэгт ХЗДХЯ, ЭМЯ, ХХАХХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар багтаж хамтран зохион байгуулж байна. 
Харин ЭМЯ-наас оношлуур, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр ханган ажиллаж байгаа аж.
Тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд хөл хорио тогтоосон энэ цаг үед яамдын ТНБД нар ажлаа бөөгнөрөл үүсгүүлэхгүйгээр зөв зохион байгуулах шаардлага тулгараад байна. Учир нь халдвар нэмэгдэх хэрээр хөл хорионы хугацаа сунгагдах эрсдэл үүсч байгаа тул ЗТХЯ-ны ТБНД С.Батболдоор байгуулагдсан ажлын хэсгийнхнээс ажлаа хариуцлагатай хийж дуусгахыг иргэд хүсч байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ