Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Грек: Амны хаалтгүй ирсэн багшид 1 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

 
Грект хичээл заах үеэрээ амны хаалт зүүгээгүй багш эмэгтэйд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Энэ талаар Грекийн Мега телевиз мэдээлсэн байна. Түргэвчилсэн журмаар зохион байгуулагдсан шүүх ажиллагааны үеэр шүүгчдийн ихэнх нь багшийг буруутай гэж үзсэн бөгөөд харин тэрбээр өмнө нь хууль зөрчиж байгаагүй нь хөнгөвчлөх нөхцөл болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Аттика дахь мэргэжлийн лицейн хэлний багш эмэгтэй хичээлийн танхимд амны хаалтгүй зогсож, сурагчид түүнээс амны хаалт зүүхийг шаардан хашгиралдаж буй бичлэг 10 интернэтэд тархсны дараа 10 дугаар сарын 23-ны өдөр багш эмэгтэйг баривчилсан байна.
Багш эмэгтэй чихний хурц үрэвсэлт өвчний улмаас амны хаалтаа үе үе авах шаардлагатай байдаг ч коронавирусээс сэргийлэхийн тулд бусад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа гэж сургуулийн захирал болон сурагчдад урьдчилан сануулсан байсан гэнэ. Гэсэн ч тус  улсад үйлчилж буй тогтоол шийдвэрийн дагуу түүнд ял оноожээ.
Цар тахалтай тэмцэхийн тулд Грек улс хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны өдрийн "Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах онц арга хэмжээний тухай" Засгийн газрын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан этгээдийг торгохын зэрэгцээ хоёр хүртэлх жилээр хорих ял оноохоор заасан байна.
Энд дуулгахад, 10,7 сая хүн амтай Грек улсад цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол нийт 46 892 бүртгэгдсэн юм. Үүнээс 673 хүн нас баржээ. 
 
Г.Бямбасүрэн


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ