Энэ жилийн ЕБС-ийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн хуваарьтай байгаа. Гэвч УОК-т ханиад томууны улирал эхэлж байгаатай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын амралтыг наашлуулах санал иржээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын зарим гишүүдийн зүгээс сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргаад байгаа аж. Харин Засгийн газар, БШУЯ-наас амралтыг арванхоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх саналтай байгаа юм байна.
Тиймээс ханиад томууны дэгдэлтээс шалтгаалан сурагчдын амралтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх үү, 15-наас эхлүүлэх үү гэдгийг УОК хуралдаж шийдэх юм байна.