Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УОК-ын шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Шуурхай бүлгийг УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж ахалж, бүрэлдэхүүнд нь Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын газрын дарга Д.Баярболд, Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхтайван, ХӨСҮТ-ийн Вирус гепатит, энторовирусийн тасгийн эрхлэгч Г.Сарантуяа, ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач, их эмч М.Цолмон, ЗӨСҮТ-ийн Лабораторийн их эмч Г.Ганзориг нарын хүмүүс багтсан байна.

Ажлын баг нь аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах чиг үүрэгтэй аж.

Шуурхай бүлэг өнөөдөр Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцав. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан Баян-Өлгий аймгийн нэн тэргүүнд коронавирусний халдварын шинжилгээ хийх лабораторитой болгох санал тавилаа. 

Орон нутгаас тавьсан санал, хүсэлт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцго

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ