Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-нд нийт 574 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 464 дуудлага байжээ.
Ослын улмаас 7 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1
- Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутаг Хужиртын давааны замд /сумын төвөөс баруун урагш 30 км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон.
2020.10.31-ний өдөр 21.21-ийн орчимд Төв аймаг Баянчандмань сум 1-р багийн нутаг /сумын төвөөс зүүн тийш 2 км/-т асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэй, М-г мөргөж амь насыг хохироосон.
2020.11.01-ний өдөр 08.56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сум Баян-Өндөр баг “Таван толгой” гэх газар /сумын төвөөс урагшаа 10 км/ асфальтан замд Toyota prius мркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэй Б-н амь хохирсон.
2020.11.02-ны өдрийн 00.28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 65 км/ асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
2020.11.01-ний өдөр 14.35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сум 3-р баг “Сайхан булгийн дэнж” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 24 км/ шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй, Г-н амь насыг хохироосон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж ажилласан байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Иймд эолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд ор