Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жижиг, дунд бизнес эрхлэгчид Японы туршлагаас суралцаж байна

Ховд /МОНЦАМЭ/. Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран“Хөдөө орон нутгийн жижиг,дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт”-ыг өнөөдөр Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 70 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.
Энэхүү сургалтын үйл ажиллагаа ньЯпонулсдахь коронавирусний халдварын эсрэг арга хэмжээний чиг хандлага, жижиг дунд үйлдвэрүүдийн авч хэрэгжүүлж буйшинэлэгажлыг танилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргахад чиглэж байна.

Энэ утгаараа сургалтын хүрээнд нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа өөрчлөлтөд шийдэл болж чадахуйц шинэлэг бизнес санаа, Японы компаниуд коронавирусний үед үйл ажиллагаагаа өргөжүүлж буй сайн туршлага, арга технологийн талаар албаныхан мэдээлэл хийлээ.

Мөн болзошгүй эрсдэл, хямралын үед бизнесээ хэрхэн зохион байгуулах, шинэ менежмент төлөвлөгөө бий болгох боломжуудын талаар оролцогчид харилцан санал солилцож байна. 

Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор аж ахуй нэгж тус бүр “Онцгой байдалд бизнесээ хэвийн үргэлжлүүлэх төлөвлөгөө”(BCP)боловсруулан батлах, түүнийгээ дагаж мөрдөх, ажлын байрыг тогтмол хадгалахын тулд бусад аж ахуй нэгжтэй хамтран ажиллах, уялдаа холбоогоо бэхжүүлэх, цахим орчныг идэвхтэй ашиглах замаар бүтээгдэхүүнээ нийтийн хүртээл болгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд онцлон хэлэв. Сургалт маргааш үргэлжлэх бөгөөд оролцогчид дадлага ажил хийхээр төлөвлөж байгаа аж.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ