Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гарцаар гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ

Өнгөрсөн шөнө гарцаар гарч байсан иргэнийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Тодруулбал, шөнийн 00.28 цагийн орчимд БГД-ийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөсөн зам тээврийн осол гарсан байна.
Иймээс жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас уриалж байна.
Хоногийн хугацаанд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочийг МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна. 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ