Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АН-ынхан дэнчингийн мөнгөө хаанаас олох вэ?


УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн. Харин Ардчилсан намынхны хувьд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч байна.

Тэд энэ мөнгийг нь хаанаас олсон нь сонин. Ийм хэмжээний мөнгийг баргийн хүн зүгээр нэг тоолоод өгчихгүй. Нөгөө намын даргынх нь хэлснээр “Улс төрд дэмжчих 10 сайн найзгүй бол чи нэр дэвших гээд хэрэггүй” гэдэг зарчим бодит амьдрал дээр хэрэгжиж байна.

Үнэхээр хэн нэгнээс санхүүгийн дэмжлэг авах бас өөрөө нэр дэвших эрхээ олж авахын тулд хэрхэн мөнгө босгох вэ?

Цаашлаад нэр дэвших нь тодорхой болчихвол төлсөн мөнгөө хэд дахин нугалж олох том шаардлага үүснэ. Тиймээс энэ бүхэн нь бүгд том ашиг сонирхол агуулж байна гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан намаас нэр дэвшихийг горилогч хэдий 100 сая төгрөгөө тушаасан ч нам дотроо өрсөлдөн гарч ирвэл дахин намдаа мөнгө тушаана.

Харин нам дотроо ялагдвал нам нь сонгуулийн дараа улс төрийн дэмжлэг үзүүлэхээр тохирчээ. Энэ бол үнэндээ албан тушаалыг наймаалцаж, далд хээл хахуулийг цэцэглүүлэн хөгжүүлэх нэг хэлбэр. Насаараа төрийн албанд зүтгэсэн мөн улс төрд хүчээ үзэх хүсэлтэй жирийн нэгэн гишүүдийнх нь хувьд энэхүү дэнчин мөнгийг хэрхэн босгож, хэзээ түүнийгээ ямар замаар эргүүлэн олох вэ гэдэг асуулт ургаж, эргэлзээ үүсч байна.

http://undesten.mn/111597.html

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ