"Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1.7 км авто замын барилгын ажлын хүрээнд Нүхтийн замаас Хан-Уул дүүрэг IV дүгээр хорооны нэгдсэн эмнэлэг хүртэлх, Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэлх авто замыг энэ сарын 11 хүртэлх хаахаар болжээ.
Тус зам ашиглалтанд орсноор Наадамчдын автозамын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ.