Ховд/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар21 аймгаасзөвхөн хоёраймагт Үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Үүнийнэг нь Ховд аймагюм.
Үүний дагуу Баруун бүсийн аймгуудын малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр технологийн парктай болохын тулд Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилэхлүүлжээ. Одоогийн байдлаар тусбарилгын ажил дуусч, тоног төхөөрөмж угсралт 80хувьтай үргэлжилж байна.
Хоногт 1500 м.куб хром сульфиттай бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж” ашиглалтад орсноор ноос ноолуур, арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, мах, сүү, яс, тос боловсруулах 10 орчим үйлдвэр шинээр байгуулах боломж бүрдэнэ.
Ингэснээр Ховд аймгийн иргэд жилд 30 тэрбум төгрөгийн борлуулалт хийж,босоо тэнхлэгийн авто замыгтүшиглэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээхорнызах зээлд нийлүүлэх боломжтой болногэж албаныхан үзэж байна.
Улмаарнэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд төр засгаас онцгой анхаарч,бизнес эрхлэгчдийг газарболон үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлж,аж ахуйн нэгжийналбан татварыгнэг хувиар төлөх зохицуулалтыг хийсэн.
Мөн орон нутгийн зүгээс байгальорчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий төлөвлөлт хийлгэж, 100 га газрын асуудлыг шийдэж,хашаа татаад байна.
Энэ сарын 27-ны өдөрУИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс тус бүтээн байгуулалтын ажилтай танилцав.Энэүеэр үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатайтөсөв хөрөнгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжиллаа.