Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн хэмжээнд 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэсарын 30-наасирэхсарын 13-ны өдөрхүртэл явуулна гэж аймгийн ЗДТГ-ын цэргийн штабаас мэдээллээ.
Цэрэг татлагыг 14 суманд зохион байгуулах бөгөөдаймгийн нэгдсэн татлагааравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Зуунмод суманд болох аж.
Ташрамд, нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад эрүүл мэндийн үзлэгээр 13 сумын 630 гаруй залуус хамрагджээ.