Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт "КОВИД-19" вирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар ЭМЯ-наас шууд дамжуулж байна


ДЭМБ-ын мэдээгээр "Ковид-19" вирусийн халдвараар сүүлийн 24 цагт  343 хүн нас барж, нийт нас баралт 5735 хүрлээ. 
Европын орнуудад хоногт 90-170 нас баралт бүртгэгдэж байна. Итали, Испани, Иран улсуудад халдвар хурдацтай тархаж байна. Тус улсуудад бүх үйлчилгээгээ хааж байна. Серби улсад онц байдал зарлаж, нийтийн үйлчилгээгээ, ЕБС, соёл урлаг, спортын үйл ажиллагааг зогсоолоо. Швейцарын холбооны улсуудад хоногт 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 
Нью Иорк хотод сургуулиудын үйл ажиллагааг зогсоолоо. Кени улсад мөн сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй гэдгээ зарлалаа. Катар улс бүх нислэгээ 14 хоногийн хугацаанд зогсоолоо. БНХАУ-д өнгөрөгч Ням гарагт 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Дундаж нас баралт 3,4 хувьтай байгаа бол Европын орнуудад хамгийн өндөр буюу 7,8 хувь байна. 
Манай улсад өнөөдрийн байдлаар 945 хүн ажиглалтанд байна. 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийгээд байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээг авсан, ХӨСҮТ-өөс хариу хүлээгдэж байна. Дархан-Уул аймагт гурваас дөрвөн улсаар дамжин орж ирсэн иргэд тусгаарлагдаад байна. 
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д 10 хүн, Цэргийн төв эмнэлэгт 51 хүн, Энхсаран эмнэлэгт 104 хүн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Зовиургүй, шинж тэмдэггүй иргэдийг зочид буудал тусгаарлаж байна. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өнөөдөр 270 иргэн ирэх тооцоотой байна. 50 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр бэлтгэл хангаж байна. 
ХӨСҮТ-д байгаа Франц иргэний биеийн байдал хэвийн байна. Эмчилгээ бүрэн хийгдэж байгаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ