
Олон улсын террорист байгууллага "Аль-Каида" өөрийн мэдэгдэлдээ, их зөнч Мухаммедын зургийг дахин нийтэлсэн Францын Charlie Hebdo шог сэтгүүлд дахин халдлага үйлдэнэ гэж сүрдүүлжээ.
Алан хядагчид дээрх мэдэгдлээ 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д хийсэн халдлагын ойд зориулж хийсэн юм. Энэ үеэрээ 2015 онд Charlie Hebdo сэтгүүлийн редакцид Исламын дайчин довтлосныг дахин давтагдахгүй гэж бодож байгаа бол том эндүүрэл гэж сэтгүүлчдэд сануулсан байна.
Тухайн халдлагын хамсаатныг шүүх хурал эхэлсэнтэй холбоотойгоор сэтгүүл их зөнчийнг шоглон зурснаа дахин нийтэлсэн юм. Бүтэн хамгаалттай амьдарч байгаа Charlie Hebdo сэтгүүлийн захирал, зураач Лоран Суриссо шог зургийг нийтэлсэндээ харамсахгүй, харин ч нийтлээгүй бол буруу байх байсан гэжээ.
http://eagle.mn/r/76196