Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

2200 жилийн настай анатомийн бичмэлийг олжээ



БНХАУ-ын Чанша хотын хуучин булшнаас  2200 жилийн өмнө  торгон дээр бичсэн  бичмэлүүд олжээ. The Anatomical Record сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны ажилд бичсэнээр энэ нь  хамгийн эртний гэж бүртгэгдсэн анатомийн зурагтай ном байж болзошгүй  гэнэ.  Энэ цуврал гар бичмэлийг 1970 оны эхээр Мавандуйгийн  археологийн газраас олдсон  хүний биеийн бүтцийн системчилсэн сургалтанд түшиглэсэн анхны анатомийн зурагнуудын нэг гэж үзэж байгаа юм. Торгон дээр бичсэн номонд хүний биеийн бүтцийг  11 хэсэгт хувааснаас гадна тус бүр ямар нэг өвчинтэй холбоотой байдаг гэж тодорхойлжээ. Эрдэмтэд гар бичмэл дэх мэдээллийг судалж, орчуулсны дараа хүний бие махбодийн дагуу судас, мэдрэлийн судлууд байрладаг талаар бичсэнийг олж илрүүлсэн байна.  Мөн  энэ гар бичмэлүүд нь  тайлбарыг тааруухан хийвэл анзаарагдахгүй өнгөрч болно. Тиймээс  эхний ээлжинд  эх хэлээр нь унших, бичмэлд хамаарах бүтцийг шалгах боломж олгох анатомийн судалгааг хийх хэрэгтэй гэв.
 
 
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ