Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Уртрагийн давааг дүйцүүлэх алба хааж байгаа залуус нутгийн иргэд хамтран засна



Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийнРэнчинлхүмбэсумынХодонбагийнУртрагийндавааг 33 жилийн дараа цэргийн алба биеэр дүйцүүлэн хааж байгаа албан хаагчид болон нутгийн иргэд хамтран засварлана.

Жил бүрийн намар 10-р сарын 20-ноосэхлэнУртрагийндаваагаар тусбагийн иргэд, машин болон ердийн хөсөг, хайнаг, сарлагийн шараар нуруу ачин нүүдэл хийдэг. Сүүлийн жилүүдэд нүүдлийн замболон гүүрүүд эвдэрсэн учраас машин техник явах хүндрэлтэй, эвдэрсэнгүүрээргарах үед малын хөл хугарах тохиолдол гарч байгаа гэнэ.


Мөн Хоног цолын рашаанд жил бүр 200-500 гаруй иргэн тус даваагаар дамжин амардаг. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын зорилгоор иргэд ихээхэнзорчдог болсон учраас энэ жил Уртрагийн давааны 6 модон гүүр, 269,5 метр замыг засварлахаар болжээ. Тус давааны өндөр 3088 метр өндөр бөгөөд 1987 онд аймгийн хэмжээний цэргийн насны бүх залуусыг дайчлан засаж байжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ