Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бусад аймгийн нутагт 400 гаруй мянган мал оторлож байна



Баянхонгор /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын “2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах” тухай захирамжийн дагуу ажлын дөрвөн хэсэг гарч сумдад ажиллажээ.

Баянхонгор аймгийн 20 сумаас гадна хил залгаа Архангай аймгийн Хайрхан, Чулуут, Булган, Цахир, Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан, Богд, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Дэлгэр, Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаан чулуут, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврээ суманд мөн хүрч ажилласан байна.

Ажлын хэсгийнхэн газар нутгийн гангийн байдалтай танилцаж, отроор явж буй 397 өрхийн малчдад хүн, мал эмнэлгийн тусламж үзүүлж, төрийн үйлчилгээг хүргэжээ.

Хагас жилийн байдлаар Баянхонгор аймагт 12.384 малчин өрхөд төлтэйгээ 5.9 сая мал байгаа тоон мэдээлэл байна. Үүнээс өөрийн аймгийн нутагт 710 өрхийн 802 мянган мал, бусад аймгийн нутагт 142 өрхийн 405 мянган мал, нийт 852 малчин өрхийн 1.2 сая мал отор нүүдэл хийж байгаа аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ