Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрсөн буйран дээрээ очиж хөрвөөдгийн учир...


Төрсөн буйран дээрээ очиж ХӨРВӨӨДгийн учир “муу зүйлсээ гээж биеийнхээ шинэ сайн эрчим сэргээх” арга юм
Хүний төрсөн нутаг анх төрөхөд “өлгийдөж авдаг” гэдэг юм билээ. Хүн төрсөнөөсөө хойш бүхий л хором бүрд орчлон хорвоогийн одод эрхэсээс, байгаль дэлхийгээсээ, өөрийн төрсөн нутгийн уул усаараа тэтгэгдэн “махан бодио биежүүлж хүчирхэгжүүлж” байдаг. Тиймээс л бор хоолонд орсон цагаасаа нас бие гүйцэтлээ таны биеийн ус шороо махан бодиуд тань байгалийнхаа шинж чанар бүтэцтэй адилхан юм. Тэр л төрсөн нутгаасаа эрчим юугаар тэтгэгдэж, хол байх аваас дутагдаж явдаг гэнэ.
Төрсөн нутаг газар шороондоо хөрвөөж муу зүйлсээ гээж шинэ сайн эрчим хурааж биеийнхээ эрчим юуг сэргээх монголчуудын арга “ухаан” байдаг. Хөгшчүүл бие хаа нь өвдөж чилээрхээд ирэхээр төрсөн нутагтаа очиж буйран дээрээ хөрвөөдөгийн учир энэ гэнэ. Тиймээс аль болох нутагтаа очиж байгаарай. Хүний нутгийн уул ус нь харж байдаг юм гэнэ лээ. Нутагтаа очсон хүний ХИЙМОРЬ гурван жилдээ сэргэдэг гэж ярьдаг юм билээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ