Хөвсгөл аймгийн Ринчен лхүмбэ сумын Далайн зах багийн Арсай гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 273 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-ттус аймгийн Ринчен лхүмбэ сумаас Мөрөн сумруу зорчиж явсан иргэд авто машинтайгаа үерт урссан байна. Тус иргэд нь Бүрэн тогтох сумын харьяат бөгөөд усны түвшин ихэссэн, урсгал ширүүн үерлэсэн үед гарам алдаж орсон аж. Автомашинд явсан иргэд машиныхаа ачаан дээр гарч 20 цагийн турш хүнд нөхцөлд байсан байна.
Энэ үед Ринчен лхүмбэ сумынЗасаг даргын орлогч Ш.Далайбаяр, сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Алтансүх,иргэн Н.Батаанар үерийн усанд Газ 66 автомашинтай орж урсаж явсан иргэдийн амийг аварчээ.