Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Махатма Гандигийн нүдний шилийг дуудлага худалдаагаар заржээ



Их Британид дуудлага худалдаагаар  Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн хэрэглэж байсан нүдний шилийг 340 мянган ам доллараар  зарсан байна.  1948 онд нас барсан тэрээр  хуучин эсвэл түүнд таалагдаагүй нүдний шилээ хэрэгтэй болон ямар нэгэн зүйлд тусалсан хүмүүст бэлэглэчихдэг байжээ. Бристол хотын дуудлага худалдаа явуулдаг байгууллагаас Махатма Гандигаас авга ах нь  1920 эсвэл 1930 онд Өмнөд Африкийн “Бритиш Петролеум” компанид хамт ажиллаж байхдаа  авсан нүдний шилийг нь нэг ноён орхисон шуудангийнхаа хайрцагнаас олж авсан  гэж мэдэгдсэн байна. Нүдний шилний эзэн дуудлага худалдааны байгууллагынханд нүдний шил сайн биш байвал хаяж болно гэжээ. Гэхдээ энэ нүдний шил нь 20 мянган ам долларын үнэ хүрч болно гэснийг сонсоод бараг сандалнаасаа унасан гэж  дуудлага худалдааг зохион байгуулсан Эндрью  Стоун ярьсан байна.
 
 
Х.Оюунболд
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ