Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баруун-Урт-Дарьганга чиглэлийн 60 километр авто замын ажлыг эхлүүлнэ



Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг хүлээн авч уулзаж, “Нутгийн зам” төслийн хүрээнд тус аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийн талаар ярилцжээ.
Улмаар эхний ээлжинд Баруун-Урт-Дарьганга чиглэлийн 60 км авто замыг барихаар болжээ. Энэ зам нь Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон зэрэг олон сумыг хамрахаас гадна Сүхбаатар аймгийн хил орчмын болон Дарьгангын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс дээрх замын ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж, талууд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоор дайран өнгөрөх Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Тамсагийн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оноос эхлүүлэх, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн хийхэд орон нутгийн зүгээс хүн хүчний болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах хүсэлтийг аймгийн Засаг даргад тавьжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ