Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Самар түүхдээ 30 хувийг түүж, 70 хувийг нь үлдээх ёстой


Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самар түүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Энэ жилийн хувьд арван аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургасан байна. Тухайлбал, Баян-Өлгий, Булган, Архангай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг, Сэлэнгэ, Увс гэсэн арван аймаг хушан ойтой буюу самар ургадаг.
Энэ жил “их ургацын жил” гэдгийг хурлын үеэр онцоллоо. Мөн тэрбээр “Салбар яамны баримталж буй үндсэн үйл ажиллагааны зарчим нь байгаль орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого юм. Сүүлийн үед цахим хуудаснаа самар зарж буй хүүхэд хөгшдөд хууль хяналтын байгууллага хатуу хандаж байна гэх зэрэг шүүмжлэлүүд тархах болжээ. Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Байгалийн талбайн ойн тавхан хувь нь хуш модон ой юм. Ойн тухай хуульд зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хуш модын самар түүхгүйгэсэн хуулийн заалттай. 
1990 оноос хойш иргэд самар түүхдээ хуш модонд гэмтэл учруулсны улмаас хуш модны 40 хувь нь доройтолд орсон. Самар түүхдээ хуш модыг хамаагүй нүдсэнээс болж болц нь зогсож, шавьжид идэгдсэн байна. Ард иргэд мэдээж байгалийн баялгаасаа хүртэх эрхтэй. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйлийг зохих зөвшөөрлийнх нь дагуу хийвэл аль, аль талдаа асуудал үүсэхгүй” хэмээв.
Хуулийн дагуу самрыг есдүгээр сарын 10-наас эхлэн дараа жилийн гуравдугаар сарын 15 хүртэл түүх ёстой. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол 5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдгийг холбогдох албаныхан онцолсон юм.
Мөн самар түүхэд 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой бөгөөд тухайн ойд самраар хсголлодог амьтад байдаг гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэж гэмтэл авсан хуш модны 20 хувь амьдрах чадваргүй болох цаашлаад 70-80 хувь нь хатаж, үхдэг. Иймээс хөнгөн аргаар доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэргээр модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэйг албаныхан зөвлөлөө. Мөн самрыг түүхийгээр нь түүснээр хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тархах эрсдэлтэй. Болц нь гүйцсэн самрыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд ч унадаггүй. Тийм учраас болц нь гүйцээгүй самрыг түүх гэж өндөрт авирч, өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ