2020.08.16-ны 00.30 цагийн орчимд Увс аймаг Давст сумын Хандгайт 2-р баг “Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд /аймгийн төвөөс хойшоо 126 км/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.Таныг хэн хэзээ ч орлож чадахгүй билээ. Хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатай жолоо барьцгаая.
- 2
- 3