Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Дамба-Очир үнэнд гүйцэгдэж, хамтрагчаа чирч эхэллээ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох ЖДҮ-гийн хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг өнгөрсөн 12-нд шүүх байсан  ч тодорхой шалтгаанаар хурал нь хойшилсон.  Учир нь Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас зээл авсан жинхэнэ эзэн нь  “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр, түүний хүү М.Бат хэмээн мэдүүлсэн байна.  Улмаар шүүх хуралд М.Батыг эцгийн хамт оролцохыг шаардсан гэнэ.  Үүгээрээ  Д.Дамба-Очир өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун” компанийн нэр дээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан 1.2 тэрбум төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрчээ.    Харин энэ мөнгөний зарцуулалтыг  “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, хүүгийн хамт шийдсэн хэмээн хуулийн байгууллагын өмнө мэлзэж эхэлсэн байна.  Энэ талаараа ч тэрээр өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.
Д.Дамба-Очирын хамаарал бүхий “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжсэн байдаг. Мөн  зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн гэдэг. 
Улмаар “Сапфир стоун” ХХК-ийн дансаар орсон ЖДҮХС-гийн 1.2 тэрбум төгрөг гарахдаа  “...Тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтээр ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй” байдлаар зарцуулагдсан гэдгийг хуулийн байгууллагаас шалгаж тогтоогоод байгаа юм.
Харин Д.Дамба-Очир “...Энэ асуудалд би хамаагүй ” гэж анхнаасаа гүрийсэн. Тэрээр “Миний хамаатан садны, хамаарал бүхий нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор хэлье. Үнэнийг цаг хугацаа харуулах байх. Би ганцхан компанид бичиг гаргаж өгсөн. Ингэж бичиг хийж өгөөд нэг ч төгрөг аваагүй.  Би захирлыг нь ч танихгүй” хэмээн тухайн үед хэвлэлд мэдэгдэж байсан.
Гэвч хамаатай болохыг хуулийн байгууллага гаргаад ирлээ.  Үнэнд гүйцэгдэхийн цагт өөрийн хамаарал бүхий компаниар зээл авч, хэнд өгснөө ч ярьжээ.   Ийнхүү өмнөх парламентын үед хамгийн их шуугиан тарьсан  ЖДҮ-гийн зээлийн хэргээр  гишүүн асан Б.Ундармаа,  Г.Солтан,  Б.Батзориг нарын хэргийг шүүх дэнслээд байна.  Харин өнөөдөр Д.Дамба-Очирыг хэрхэн дэнслэх бол...
Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүж буй.
 
Эдгээр заалтыг харвал, Эрүүгийн хуульд:
 
3.4.1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно.
3.1.2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ