Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулжээ. Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа аж.
Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэжээ.
Б.ЖАРГАЛ
News.mn