Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн хоёр дахь нислэг өчигдөр /2020.07.14/ Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18.20 цагт газардсан байна. “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирлээ.
Ингэснээр долдугаар сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ. Эхний ээлжид ирсэн 62 энхийг сахиулагчаас 10-ийнх нь сорьцод коронавирус илрээд байгаа билээ.
Энхийг сахиулагч цэргүүд агаарын хөлөгт суухдаа "Маш их хүлээсэн, ХҮННҮ ЭЙР, танай нийт хамт олон, нисэх багт баярлалаа. Монгол Улсын далбаатай хөлөг хараад сэтгэл маш ихээр хөдөлсөн" тухай хэлээд, "Эх орон, халуун дулаан гэрийн зүг нислээ" хэмээн тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.