Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сурагчид болон сургуулийн орчинд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдахыг хориглов


Сургуулийн орчин гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүний эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хамруулан ойлгоно.
Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд: 
1.Ундааны зүйлс
  • Бүх төрлийн согтууруулах ундаа
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Энергийн болон спортын ундаа
  • Өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль
2. Амттан, зууш
  • Хатуу зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой мөхөөлдөс
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Шаржигнуур төмс, чипс, попкорн, давсалсан самар
  • Шаардлага хангаагүй бохь
3.Боловсруулсан, хагас боловсруулсан түргэн хоол 
  • Хиам, зайдас/утсан нөөшилсөн бүтээгдэхүүн/
  • Бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон
  • Тосонд шарсан ширхгийн хоол
  • Транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс орно.
Өөрөөр хэлбэл та сургуулийн орчин буюу 150 метрээс ойр зайд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байвал харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, мэдээлэх боломжтой юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ