Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хотынхон тоодоггүй өвс ногоог малчдад өгөх ажлыг эхлүүлье


“Наадмын дараа намар"
 гэдэг дээ. Энэ үеэс иргэд өвлийг өнтэй давахын тулд бэлтгэлээ базааж, малчид хадлан тэжээлдээ гардаг. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй учраас мапчид одооноос л хадландаа гарч эхэлж байна. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо хуртай байсан учраас газрын гарц сайн байна. Гэсэн ч зуны турш бороо ороогүй газар байгаа талаар орон нутгийнхан ярих юм. Тэдний зарим нь одооноос оторлож байгаа сурагтай. Бүр малынхаа тоог багасгах тухай ч ярихыг сонслоо. Нийт нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед малынхаа тоонд бус чанарт анхаарах нь зүйн хэрэг. Түүнээс гадна малын тэжээл өвс бэлтгэхдээ олон талын арга бодож, мал аж ахуй эрхлэгчид хамтран ажиллах хэрэгтэй байна. Намрын эхэн сар гараад хур бороо татрах нь ойлгомжтой. Энэ сиймхийг ашиглаж өвлийн бэлтгэлээ яаравчлах шаардлагатай байна. Үүнд хүн бүхний оролцоо хэрэгтэй.
 
 
 
Тухайлбал, нийслэлчүүд хашаа хороондоо ургасан өвс ургамлаа өдийд хадаад гаргаад хаячихдаг. Тэр нь гудамжинд хөглөрч, орчныг бохирдуулдаг. Түүний оронд нийслэлтэй ойролцоо аймаг, сумын малчид ачиж авч яваад хатаагаад авбал хаа хаанаа ашигтай баймаар. Одоо цап хувийн унаагүй малчин ховор болсон. Тэд холбогдох зөвшөөрлийг нь авч дээр хэлсэнчлэн хотын зуслан, албан байгууллагад хөглөрч байгаа өвс, навчийг тээвэрлэж авч яваад малдаа өгч болно шүү дээ.
 
 
Энэ маш бага зүйл мэт санагдавч отроор явж байгаа хэдэн арван айлыг өнтэй өвөлжүүлэх боломжтой ажил юм шүү. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан анхааралдаа авч ажил хэрэг болговол бас ч болохгүй, бүтэхгүй зүйл биш юм. Мөн энэ бичвэрийн ташрамд дайх хэдэн үг байна. Жилийн энэ цагт малын нэмэлт тэжээл, тэр дундаа хивэгний үнэ боломжийн болчихдог байсан. Гэтэл энэ жил нэг шуудай хивгийн үнэ 13000 төгрөгөөс буусангүй. Малын хамар хатгах өвсгүй газрын малчид хивгээр малаа тэжээж байна. Гэтэл тэднийг хяссан юм шиг худалдаачид хивгийн үнээ буулгасангүй. Уг нь хаа хаанаа боломж өгч малын нэмэлт тэжээлийн үнэ тогтвортой байвал малчдад амьсгаа авах боломж олдох юм. Тиймээс ХХААХҮ-ийн сайд та үүнийг анхааралдаа авч, тус нэмэр болбол сайнсандаа...
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ