Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрчээ


Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Тус хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар
  • 10-20 машин дугаарласан 1 ШТС
  • 20-30 машин дугаарласан 16 ШТС
  •  30-40 машин дугаарласан 17 ШТС
  • 40-50 машин дугаарласан 20 ШТС
  • 50-100 машин дугаарласан 10 ШТС байна.
Харин аймгийн төвүүд дэхь ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна. Гэхдээ Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудад шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихсэж байна. Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрсэн байна.
Иймээс ч шуурхай штабын зүгээс хөдөө, орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуй нэгжүүдэд өглөө. Нэн тэргүүнд дараалал ихээр үүсч байгаа Дундговь, Өвөрханагй, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгуудад анхаарахыг сануулав.
Мөн Шуурхай штабын зүгээс намрын тариа хураалт хаяанд ирсэн учраас газар тариалангийн бүс нутгууд, ААН-үүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагуудын дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг санууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ