Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Айсан хүнд аргал хөдөлнө - 1


1989 оны хавар билүү, намар ч билүү. Учир нь зэвэргэн хүйтэн цаг байв. Говь-Алтайн төв Алтай хотоос өдөр дунд гараад, Шаргын говийг туулж, оройхон Төгрөг суманд ирэв.
Иж Планет3 мотоцикльтой. Төгрөг суманд айлд хоол идчихээд, "Орой боллоо, унтаад яв" гэхээр нь явна гэж зөрүүдлээд гараад давхичихлаа. Бугат сум руу явж байгаа юм. Мааньтын хөндий өгсөөд л мотоциклийн маань гэрэл маслаад унтарчихлаа. Мааньтийн хавцалаар харанхуйд чулуу дамнаж уначих явж болдоггүй, арга ядаад унаагаа замаас жаахан зайдуу гаргаж чулуу налуулж тавьчихаад, даарсан хөлөө халуун моторон дээр нь тавьж дулаацуулаад хэвтээд өглөө.
Удалгүй даарах шинжтэй, хэсэг байтал хөндий дүүрэн нүргэлээд, доод хадан оройд гэрэл цохиод л дээрээс машин ирж яваа бололтой. Төдөлтэй нэг хоосон гуч /Зил130 машин/ нижигнүүлсээр хүрээд ирэв. Хад бартаатай газар ачаагүй машины дуу их байдаг. Яг тулаад ирэх үед нь би хадныхаа араас босоод ирлээ. Өнөөх маань гэтэл хаазаа тултал гишгэж орилуулаад, тэр доошоо хад чулуун дээгүүр үсчүүлж цовхчоод алга болж өглөө. Арай л муу машин нь уначихсангүй. Би нэг том хар хөх хилэн дээлтэй, урд хормойгоо түлээд онгойлгочихсон, өдөржин тоосон дотор явсан учир бөөн тоос, ядаж байхад уртаас урт үстэй, тэр нь өрвийчихсөн яаж л олигтой харагдахав. Алмас шиг, эсвэл чөтгөр шиг харагдсан байх.
Мань жолооч хаа нэгтээд "Тэр Мааньтын хөндий чинь босоо ороолонтой болчихсон байна билээ, би энэ хоёр цийдмэрээрээ харсан" гээд ярьж яваа даа гэж бодогдохоор л инээд хүрээд байдаг юм.
Б.Наминчимэд
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ