Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мянгад сумын нутгаас археологийн шинэ олдвор илэрчээ



Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг ,Чацарганат багийн нутагт дэвсгэрээс археологийн шинэ олдворууд илрүүлжээ. 

Тодруулбал, Ховд их сургууль, Музейн хамтарсан археологийн авран хамгаалах судалгааны баг энэ сарын 08-ны өдөр Мянгад суманд ажилласан байна. Ингэхдээ "Монгол алтайн бүс нутгийн ард түмний түүх, соёл, аялгуу, аман зохиолын судалгаа-1" төслийн санхүүжилтээр тусгай зөвшөөрлийн дагуу "Ямаатын хадны оршуулга", "Гонгорын өвөлжөөний булш" гэх хоёр цэгт судалгаа хийсэн аж.

Энэ үеэр хүн судлалын хэрэглэгдэхүүн, ховор нум сум, даавуун эдлэл, ваар, хутганы үлдэгдэл,  гурван ширхэг ясан сувсан зүүлт зэрэг олдвор илрүүлсэн байна.

Онцлоход, нум сумын тухайд өвөрмөц хийцтэй. Анх олох үед нэг тал нь бүтэн байсан. Нумыг хийхдээ хус мод, янгирын эвэр ашигласан байна. Үүнийг нарийн зүсэж наах явцад үзүүр хэсэгт утсаар ороож бэхэлжээ. Мөн нумны хөвчийг адууны сүүлээр хийсэн бололтой гэж судлаачид хэлэв. Түүнчлэн ясан сувсийг хийхдээ бага малын яс ашигласан. Ясыг дундуур нь сүвлэж зүүх зориулалтаар хийсэн байна гэж судлаачид онцоллоо. 

Мөн цаашид нум сум, ваар зэрэг олдворыг сэргээн засварлах, он цагийг нарийвчлан тогтоох чиглэлд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллана.  Урьдчилсан байдлаар тус булш, олдворууд нь  хүрэл зэвсгийн хожуу, төмөр зэвсгийн түрүү үед холбогдох магадлалтай гэж судлаачид үзэж байна. Тус олдворуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн "Ховд" телевизээр дамжуулан олон нийтэд түгээх юм.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ