Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Торх улааны хүн чулуун хөшөө хамгийн томд тооцогддог


Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумын нутаг, Торх улаан ууланд нүүдэлчдийн булш, хиргисүүр хөшөө дурсгал олон бий.
Тодруулбал, Торх улаан уулын хойт бэлд хоёр хүн чулуун хөшөө оршино. Үүнийг нутгийн иргэд Торх улааны хүн чулуун хөшөө гэж нэрлэдэг.
Энэхүү хүн чулуун хөшөөний нэг нь 323 см, нөгөө нь 279 см өндөр юм.
Газар хэвтэж буй хөшөөнд хүний нүүр, нүд, хамар, уруул зэргийг мэдэгдэм дүрсэлсэн байдаг. Мөн хоёр мөрийг маш тод товойлгон сийлсэн байна. Гарыг цээж орчимд нийлүүлэн ямар нэг зүйл барьж байгаагаар урласан. Энэ нь цаг хугацааны явцад их баларч бүдгэрсэн аж.  
Түүнчлэн дөрвөлжин хашлага чулуун байгууламж дотор босгосон тус хөшөөнд малгай, хүний нүүр, нүдийг арвай хэлбэртэй дүрсэлсэн байдаг. Мөн шулуун хамар, уруул ам зэргийг дүрсэлсний зэрэгцээ гарыг цээж орчимд нийлүүлэн домбо хэлбэрийн сав барьж байгаагаар урлажээ. Бас түүний доор сэлэм дүрсэлсэн байна.
Уг хөшөө нь дүрслэлийн техник, хэмжээний хувьд Монголд төдийгүй Төв Азид олдсон хамгийн томд тооцогдох хүн чулуун баримал гэдгээрээ онцлогтой.
Анх 2008 оны наймдугаар сард Ховд их сургууль, Монгол Алтай судлалын хүрээлэн, Томскийн их сургуулийн судлаачид Ховд, Эрдэнэбүрэн сумын нутагт археологийн хайгуул судалгаа хийхдээ олжээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ