Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрчим хүчний яамны ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа



Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн дулаан, цахилгааны тодорхой асуудлаар тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзан ярилцаж, үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Энэхүү хүсэлтийн дагуу тус Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондогоор ахлуулсан ЭХЯ, ЭХЗХ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-тай танилцаад үүссэн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх саналыг холбогдох байгууллагад уламжлахаа илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур сум, Бугант тосгоныг дулаанаар хангадаг “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ийн тоног төхөөрөмж хуучирч муудсан, ачааллаа даахгүй байдалд хүрээд байгаа юм. Иймээс тус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, төрөөс олгодог татаасыг нэмэгдүүлэх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх. Мөн “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК цахилгааны үнийн нэгдсэн тарифыг харилцан адилгүй мөрддөг асуудлыг хянан шалгажшийдвэрлэх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллахыг салбарын сайдаас хүсэж, холбогдох мэдээллийг уламжилсан аж. Уулзалтын явцад Н.Тавинбэх сайд уг хүсэлтийн дагуу ирэх долоо хоногт ажлын хэсэг томилж, Сэлэнгэ аймагт ажиллуулна хэмээн амласнаа биелүүлжээ. Ташрамд МАН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Засгийн газар 10 мянгаас дээш хүн амтай хот суурины цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифыг 100 хувь тэглэх нөхцөл бүрдсэн байна. Үүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумын айл өрх хамрагдах боломжтой аж. Иймээс эдгээр сумдын иргэд шөнийн тарифын хөнгөлөлтийг эдлэхийн тулд эрчим хүчний хэрэглээний өр төлбөргүй, хоёр тарифт тоолуурыг ашигладаг байх шаардлагатай юм байнаАжлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд дээрх санал хүсэлтүүд биелнэ гэдэгт Сэлэнгэ түмэн ихэд найдаж байгаа аж.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ