
Н.Учралын УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ дэмжсэн. Үүний дараа сая чуулганы хуралдаанаар хэлэлцэж 101 гишүүнээс 81 нь дэмжлээ.
Чуулганы үеэр сөрөг хүчний намын гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэллээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагааг дэвшилтэд технологийг ашиглах шилжилтүүдэд анхаарч, ахиц гаргалаа. Таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга бол төвч байр суурьтай, олон талын оролцоог хангаж, эрүүл ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх бололцоог хангах нь эрхэм чухал үүрэг. Үүнд санаачилгатай ажиллахыг хичээсэн. Сөрөг хүчний шаардлагыг манай нам эрүүлээр хүлээн авч ярилцаж, улстөрийн шийдвэрээ гаргасан" гэлээ.





