
Олон улсын олимпын комисс (IOC) пүрэв гарагт /2026.03.26/ мэдэгдэл хийхдээ нэг удаагийн генийн шинжилгээгээр хүйсийг нь тодорхойлсон биологийн хувьд эмэгтэй тамирчид л олимпын наадамд эмэгтэйчүүдийн спортын төрлүүдэд өрсөлдөнө гэжээ. Өмнө нь трансжендер тамирчид тухайн улсын олимпын хороо нь зөвшөөрөл олгосон тохиолдолд өрсөлдөж болдог байсан юм.
Трансжендер тамирчид эмэгтэйчүүдийн эсрэг өрсөлдөх нь шударга эсвэл шударга бус эсэх асуудал сүүлийн хэдэн жил ихээхэн маргаан, мэтгэлцээн өрнүүлсэн. Ийнхүү олимпын хороо шийдвэр гаргаснаар олон улсын спортын холбоод мөн адил арга хэмжээ авах магадлалтай юм.
2028 онд Лос-Анжелест болох олимпын эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх хүсэлтэй бүх тамирчин SRY генийн шинжилгээ өгөх шаардлагатай болно. Олимпын хороо “Баримт, нотолгоо дээр үндэслэн Олон улсын олимпын хороо SRY ген нь амьдралын туршид тогтмол илэрдэг, аливаа тамирчин эрэгтэй хүний бэлгийн хөгжилд орсон гэдгийг харуулдаг нарийвчлал өндөр нотолгоо гэж үзэж байна” хэмээжээ.
Тестийг шүлс, амны хөндийн арчдас эсвэл цусны дээжээр хийнэ. Олон улсын олимпын хороо мэдээлснээр тамирчин тус шинжлигээг ганц удаа л өгөх шаардлатай аж.
Эх сурвалж: Reuters





