Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Парисын Их Дуулгад Монголын 15 жүдоч өрсөлдөнө


Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Парисын Их Дуулгаар эхэлнэ. Ирэх хоёрдугаар сарын 7-ноос 8-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Одоогоор 61 улс өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.
Зохион байгуулагч Францаас эрэгтэй 17, эмэгтэй 23 тамирчин хүч үзэх бол БНХАУ-аас 28, БНСУ 26, Бразил 23 хүний нэр өгчээ. Япон зэрэг зарим орноос оролцох тамирчдын тоо тодорхойгүй байгаа аж. Харин манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Тодруулбал,
Эрэгтэй
  • 60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,
  • 66 кг: Ё.Басхүү, Ө.Жанцандорж,
  • 73 кг: О.Уранбаяр, Л.Анхзаяа,
  • 81 кг: О.Шинэбаяр
Эмэгтэй
  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа,
  • 57 кг: Т.Ариунзаяа,
  • 63 кг: Л.Энхрийлэн,
  • -78 кг: А.Дуламсүрэн, О.Хүслэн
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ