Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоогоод байна“


Увс аймгийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. 
Тэрбээр “Гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай ирсэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт ирсэн. Ингээд Улаангомд нэг хоноод Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан. 
Аймгийн онцгой комиссоос Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоож байна. Гуравдугаар сарын 5-нд тухайн хүнтэй хамт ирсэн зорчигчид, онгоцны буудал, зочид буудал, ресторан болон үйлчлүүлсэн хоёр дэлгүүрт нь түр хугацаагаар хөл хорио тогтоон, ариутгал хийж байна. Мөн уулзсан, хавьтсан хүмүүсийг тогтоож, зураглал хийгээд байж байна. 
Аймгийн онцгой комиссоор Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар руу одоо хөдөлж байна. Тухайн иргэн нь Ямаат гэдэг очоод Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт дөрвөн хоног байрлаж байгаа. Байгалийн зураг авдаг хүн юм байна. 
Тухайн хүн нь Франц улсын иргэнтэй зэрэгцэж сууж ирсэн нь тогтоогдсон учраас халдвар авсан байх өндөр магадлалтай. Тиймээс Улаангомын иргэд болгоомжтой байх шаардлагатай. " гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ