Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь


Цаг уур, орчны шинжилгээний газраас өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байхыг анхаарууллаа. Харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Ирэх оны нэгдүгээр сард ихэнх нутгаар цаг агаар өмнөх жилүүдийнхтэй ижил байх хэдий ч хоёрдугаар сараас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар эрс хүйтрэх аж.
Хур тунадасны хувьд арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, нутгийн баруун өмнөд хэсгээр бага, нэгдүгээр сард баруун аймгуудын хойд болон зүүн, төвийн аймгуудын баруун, хоёрдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр их хэмжээний цас орох гэнэ.
Арванхоёр, нэг, хоёрдугаар сард Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Архангайн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр дулаан байна. Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэг, хоёрдугаар сарын нийлбэр хур тунадас Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас ахиу байхыг сэрэмжлүүлэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ