Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Go Mongolia” төслийн сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ


“Go Mongolia” брэндийн шинэ сурталчилгааг Японы “Mr+Positive” продакшн компани бүтээж, есдүгээр сарын 2-ны өдөр сурталчилгаагаа цацжээ.
Сурталчилгааг ЭНД дарж үзэх боломжтой.
Уг сурталчилгааны найруулагчаар Патрик Филетти, зураглаачаар Жани Хэкли нар ажиллаж, гол дүрд загвар өмсөгч Ж.Энэрэл тоглож, хөөмийч В.Батзориг оролцсон байна. Сурталчилгааны зураг авалтыг Лондон хотод “LSK Productions”, Парис хотод “Glitch Paris”, Токио хотод “Mr+Positive Tokyo” компаниудтай хамтарч зураг авалтыг хийсэн бол Монгол дахь зураг авалтыг “Fixers Mongolia” компани зохион байгуулжээ.
Түүнчлэн Гадаад дахь зураг авалтын үеэр Лондон хотод Английн хөлбөмбөгийн дээд лигийн “Фүлхэм” клубийн тамирчдыг сурталчилгаандаа оролцуулсан байна. Энэхүү бүтээл нь Монголын аялал жуулчлалын салбарыг олон улсын хэмжээнд сурталчлах, Монголын уламжлалт соёлыг таниулах зорилготой аж.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ