Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлжээ


Итали Улсад болсон “IBLA Grand Prize” уралдаанд Монгол Улсын консерваторийн тавдугаар ангийн сурагч Г.Бадмаараг гранпри, Б.Барток, Д.Кабалевскийн төрөлд алтан медаль хүртэж, хоёрдугаар ангийн сурагч С.Ариуннандин мөнгөн медаль хүртжээ.
Энэ удаагийн уралдаанд монгол сурагчдыг мэргэжлийн төгөлдөр хуурын багш О.Лхагвасүрэн удирдан оролцуулсан бөгөөд тэд өнгөрсөн өдрүүдэд Хонконгод болсон Ж.Брамсын нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцжээ. Энэ уралдаанд тавдугаар ангийн сурагч Г.Бадмаараг, гуравдугаар ангийн сурагч С.Пүрэвсүрэн, хоёрдугаар ангийн сурагч С.Ариуннандин нар гранпри шагнал хүртсэн бол есдүгээр ангийн сурагч Х.Үүрийнтуяа алтан медаль авсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ