Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэгж авахаар гараад сураггүй алга болсон бүсгүйн цогцосыг олжээ



Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 орчим настай Н хэмээх бүсгүй Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөл дэх гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар цахим сайтуудаар мэдээлж байсан билээ.
Бүсгүй тухайн өдрийн 12:00 цагийн үед “Дэлгүүр орчихоод ирье” гэж нас өндөр аав, ээждээ хэлчихээд гарсан байдаг. Улмаар эцэг эх нь нэгдүгээр сарын 21-ны өдөр цагдаад мэдэгдсэн.
Гэвч өнөөдөр алга болсон Н бүсгүй амиа алдсан бөгөөд, цогцсыг жалганаас олсон харамсалтай мэдээлэл байна.
Талийгаачийн цогцсыг өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх газраас олжээ. Талийгаачийн цогцсыг анх унадаг дугуйтай хүүхэд олж, эцэг эхдээ хэлснээр цагдаагийн албан хаагчид мэдсэн аж.
Цогцос олон хоног хээр удсан шинжтэй, царай төрхөөр нь танихад бэрх болсон байж. Тиймээс талийгаачийн эцэг, эх түүний алга болсон өдрөө өмсөж явсан ногоон малгайтай хүрэм, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал зэргээр нь таньсан байна.
Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаа нар талийгаачийг гадны нөлөөтэйгээр нас барсан гэсэн дүгнэлтэд хүрсэн ба мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ