Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын булаг” гэдэг газарт Налайх дүүргийн 7 дугаар хорооны Бадралын 6 дугаар гудамжинд оршин суугч А энэ сарын 20-ны өдрийн 17:30 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тэрээр 37 настай, сэтгэцийн өөрчлөлттэй бөгөөд түүнийг алга болсон талаар өчигдөр /2020.07.27/ 10:35 цагт мэдэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, сумын ЗДТГ-ын ажилтнууд, орон нутгийн иргэд “Замтын эх” гэдэг газар хүртэл эрэлч нохойтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:02 цагт эрлээ түр зогсоож, өнөөдөр дахин эхлүүлээд байна.
Замтын булаг гэдэг газар нь Төв аймгийн төвөөс хойд зүгт 111 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км оршдог байна.