Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ-ын арми Днепропетровскт нэвтрэн орж иржээ


ОХУ-ын арми Украины зүүн хэсэгт орших аж үйлдвэрийн бүс нутаг Днепропетровскт нэвтрэн орж ирснийг Киев баталлаа. Одоогоор давшилт зогсонги байдалд орсон ч гэлээ Днепропетровскт ийм өргөн цар хүрээтэй халдаж буй нь анхны тохиолдол гэдгийг Днеприйн оператив-стратегийн цэргийн бүлэг мэдэгдэв. ОХУ зургадугаар сарын эхэн үеэс л Днепропетровскт нэвтэрсэн гэдгээ мэдэгдсээр ирсэн ч Украины баталж буйгаар сая л тэд хилийн бүсэд хүрсэн аж.
Украины "DeepState" газрын зургийн тооцоолуурт зааснаар ОХУ Днепропетровскийн бүс нутаг дотор Запоризке болон Новохроривка гэсэн хоёр тосгоныг эзэлжээ. Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдсэнээр Киев Запоризкег хяналтнаасаа алдаагүй бөгөөд Новохроривка орчимд идэвхтэй тулалдсаар байгаа гэлээ.
Днепропетровск дайнаас өмнө гурван сая гаруй хүн амтай, Донбассын дараа орох Украины аж үйлдвэрийн хоёр дахь төв байв.
Украины тал Донецк мужийг шилжүүлэн өгвөл дайныг зогсооход бэлэн гэж Путин АНУ-ын ерөнхийлөгчид хэлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ украинчууд Путинд өөр төлөвлөгөө байгаа гэж үзэж байна. ОХУ Днепр мөрний зүүн хэсэгт орших бүх Украиныг эзлэхийг хүсч байгаа гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, хурандаа Павло Палиса өнгөрсөн зургадугаар сард анхааруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ