Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 247.3 мян.га талбайд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Үүнд:
Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар тэмцэх ажлыг Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Нөмрөгийн ар, Холбоо нуур, Их хайрхан, Бага хайрхан, Баянзүрх хайрхан гэх газруудад 3000 га талбайд тэмцлийн ажлыг 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэв.
Тэмцлийн ажлыг агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлэгч Томас Эйр ХХК, ойн мэргэжлийн байгуулага Сайхан ойн төлөө ХХК-ний инженер, техникийн ажилтнууд, орон нутгаас Түдэвтэй суман дахь СДОА, Нөмрөг сумын ЗДТГ, Байгаль хамгаалагч хяналт тавин ажиллаа.