Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ-ын Тээврийн сайд ажлаасаа халагдсан өдрөө нас баржээ


ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос 7-р сарын 7-ны өдөр мэдээлснээр, мөн өдрийн өглөө ажлаасаа чөлөөлөгдсөн ОХУ-ын тээврийн сайд Р.Старовойт нас баржээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргаж, Старовойтын цогцсыг 7-р сарын 7-ны өдөр Москва мужид хувийн машинаас буудуулсан байдалтай олсон байна.

Орон нутгийн мөрдөн байцаах газар хэргийг шалгаж байгаа бөгөөд амиа хорлосон байж магадгүй гэж таамаглаж буй аж.

Оросын Кремлийн сайтад 7-р сарын 7-нд нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, Оросын Ерөнхийлөгч Путин мөн өдөр Старовойтыг Зам тээврийн яамны сайдын албан тушаалаас огцруулах зарлигт гарын үсэг зурсан байна.

Уг тушаалд ажлаас халах болсон шалтгааныг дурдаагүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песковын хэлснээс иш татан Оросын мэдээллийн агентлаг Старовойтыг Тээврийн сайдын албан тушаалаас огцруулах Ерөнхийлөгчийн зарлигт "итгэл алдсан" гэсэн үг байхгүй гэж мэдэгдэв.

Старовойт 1972 онд төрсөн бөгөөд 2024 оны тавдугаар сард ОХУ-ын Тээврийн сайдаар томилогдсон ба өмнө нь Курск мужийн захирагчаар ажиллаж байжээ.

Г.Бямба
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ