Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ


Монголын морин спорт уяачдын холбооноос санал болгосны дагуу Засгийн газраас /06.04/-ний өдрийн тогтоолоор зарим аймгийн баяр наадмын тов, бүсийн морин уралдааны товыг тогтоосон байна.
Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн
  1. Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 28-30 ний хооронд зохион байгуулах.
  2. Дорнод аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 28-30 ний хооронд зохион байгуулах
  3. Дорноговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 19-21 ний хооронд тус тус зохион байгуулахаар болжээ.  Мөн  Монголын шигшмэл хурдан морины “Их хурд” 10 уралдааныг Хүй долоо худагт наймдугаар сарын 8-10 ний хооронд зохион байгуулах, Өвөрхангай аймагт Болох хангайн бүсийн уралдааныг долоодугаар сарын 24-26 ний хооронд тус тус зохион байгуулах засгийн газрын тогтоол албажжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ