Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар түүхт 100 жилийн ой тохиож буй аймгуудын баяр, наадмын товыг тогтоосон байна. Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал-Уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир- Уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27-28-ны өдрүүдэд, Хантайшир-Уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр болжээ.